Syntax Rules
Бусад програмчлалын хэлний адил RSL нь өөрийн гэсэн бичлэгийн дүрэмтэй. Програм бичих туршлагагүй хүмүүст энэ нь тун ярвигтай санагддаг. Нэгхэн үсэг буруу бичихэд л шэйдр хөрвүүлэлт хийхэд алдаа заадаг нь зарим хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг. Ийм учраас RSL-ийн бичлэгийн дүрмийг эхнээс нь анхаарч түүнийг мөрдлөг болгож хэвших хэрэгтэй.
White Space
Хоосон зай нь нэг болон үргэлжилсэн space, tabs , болон мөрийн төгсгөл гэсэн тэмдэгтүүдээс бүрдэнэ. RSL-д хоосон зайд хамаарах хоёр чухал зүйл байдаг. Бүх хоосон зайг RSL compiler нь хаяж алгасдаг. Жишээ нь доорхи хоёр яг адилхан утгатай.
float myvar = 25 ;
float myvar = 25 ;
Хоосон зай нь хувьсагч болон түлхүүр үгийг хооронд нь ялгахад хэрэглэгдэнэ. Харин компайлерд урьдчилан тодорхойлогдсон операторууд болон () ,{} гэх мэт тусгай тэмдэгтүүдийг ялгахад ашиглах шаардлага байхгүй.
float myvar=25; // Зөв
floathvar = 25; // Буруу - float түлхүүр үг болон hvar хувьсагчийн хооронд зай байхгүй. floathvar гэж хувьсагч зарлагдаагүй, тодорхойлогдоогүй байна гэсэн алдаа заана.
float myvar=25; // Зөв
floathvar = 25; // Буруу - float түлхүүр үг болон hvar хувьсагчийн хооронд зай байхгүй. floathvar гэж хувьсагч зарлагдаагүй, тодорхойлогдоогүй байна гэсэн алдаа заана.
End of Line
Өмнө дурьдсанаар хөрвүүлэгч нь шинэ мөр (/n) тэмдэгтийг оролцуулаад бүх хоосон зайг хэрэгсэхгүй алгасна. Enter эсвэл return тэмдэгт агуулсан хоёр мөр нь дан мөрөнд бичигдсэнтэй адил чанартай гэсэн үг. Ийм учраас мөрийн төгсгөлийг (;) тэмдэгт ашиглан тодорхойлдог. Хөрвүүлэгч нь (;) тэмдэгт л тааралдахгүй бол нэг мөр гэж үздэг нь урт командыг хэд хэдэн мөрөнд хувааж бичих бололцоог олгодог давуу талтай. Comments
Бүх програмчлалын хэлэнд тайлбар бичих бололцоотой. Тайлбар бол хөрвүүлэгч тэр чигээр алгасдаг эх кодын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Шэйдрийн ажиллагаа болон үндсэн зорилтыг бусдад тайлбарлаж хэрхэн шийдвэрлэснийг үзүүлэхийн тулд тайлбар тусламжийг зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Өөрийн хэрэгцээнд зориулж шэйдр бичсэн ч гэсэн тайлбарыг хамтад нь хийж явах тун чухал. Удаан ашиглахгүй байж байгаад дараа нь харахад юу хийж байснаа ойлгохгүй мартах нь нийтлэг тохиолддог үзэгдэл юм. Хэт нүсэр тайлбар хийх ч бас илүүц ажил. Энэ нь кодын хэмжээг ихэсгэж кодыг дотроос нь олж уншихад төвөгтэй болгоно. Хэхэ RSL нь C болон C++ загварын хоёр төрлийн тайлбар хийх аргыг дэмждэг. Double slash (//) тэмдэгтээс хойшхи бүх зүйлийг тайлбарт тооцож алгасдаг нь С загварын арга юм. Энэ тохиолдолд хөрвүүлэгч нь мөрийн төгсгөлийг (/n) тайлбарын төгсгөл гэж үздэг учир (;) тэмдэгтийг ашиглан мөрийн төгсгөлд хүрснийг заах нь үр дүнгүй.
// Энэ бол C загварын тайлбар
// C тайлбар нь мөрийн төгсгөл хүртэл хүчинтэй
float hvar = 5 ; // blah blah blah blah
//Өмнөх тайлбарын шинэ мөрөн дэх үргэлжлэл blah blah blah
C++ загвар нь доторхи зүйлсийг бүгдийг нь буюу блок блокоор нь тайлбар болгоно. /* ба */ гэсэн хоёр делиметрийн хооронд орших бүх зүйл тайлбарт тооцогдоно. Дотор нь өөр загварын тайлбар байсан ч анхаарахгүй. C++ загварын тайлбар нь дотроо адилхан C++ загварын тайлбар агуулж байвал хөрвүүлэгч алдаа заана.
/* Энэ бол
хоёр мөрөнд багтах тайлбар*/
/*Тайлбар дотор дахин тайлбар
байрлах нь алдаа заана
/* <- Энэ тайлбарын эхлэл
тайлбарын төгсгөл ->*/
Эхний тайлбарын төгсгөл энд байрлаж болохгүй */
No comments:
Post a Comment