GNU Make
Агуулахын хэмжээ томрохын хэрээр доторхи файл бүрийг хөрвүүлэхэд тун их хугацаа зарцуулж байгааг анзаарна. Түүнчлэн файлын холбоос, удамшил зэргийг хайж олоход маш төвөгтэй болно. Нэг жишээн дээр тайлбарлахад та гэрэлтүүлэлтийн загвар хийгээд амжилттай ашиглаж байсан гэж үзье. Гэнэт түүн дотор bug (шавьж) илэрч зурах үед асуудал тулгарлаа. Та гэрэлтүүлэлтийн загвар болох толгой файлыг шалгаж байгаад алдааг илрүүлж заслаа. Үүний дараагаар энэхүү загварыг ашигласан бүх шэйдр файлуудыг дахин хөрвүүлэх шаардлагатай болно. Гэвч аль файл энэ загварыг ашигласныг хэрхэн мэдэх вэ? Хэрэв файлууд нь тавь, жараас дээш бол бүгдийг нь нэг нэгээр нь дахин хөрвүүлэх үү? зэрэг хүндрэлүүд үүснэ. Өөрчлөгдсөн файлыг агуулсан шэйдр бүр автоматаар дахин хөрвүүлэгдэж байх арга хэрэгтэй болно. Энэ бүх төвөгтэй үйл ажиллагааг GNU Make зохицуулж хяналтанд байлгах болно.